card

Бид хэн бэ?

Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маяг нь олон мянган жилийн турш байгал дэлхийгээ унаган төрхөөр нь авч үлдэх гол үндэс болсон байдаг. Тиймээс бид энэхүү онцлог давуу тал дээрээ суурилан байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой юм.

Гэр Глампинг төсөл нь “глампинг” буюу тав тухтай, тансаг байгалийн аяллаар монгол орноо дэлхийд таниулах зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд бид нүүдэлчин ахуй соёлд туршигдсан онцгой бүтээгдэхүүнийг орчин үеийн болгон хөгжүүлж, глампинг аяллын майхан болох “ГэрТент”-г зохион бүтээж, олон улсад танилцуулах ажлаа амжилттай хэрэгжүүлсэн. Гэртент-г 2023 оноос зах зээлд гаргахаар ажиллаж байна.

Ийнхүү манай хамт олон дэлхийд глампинг аялал жуулчлалаар ялгарах эрхэм зорилготойгоор дотооддоо глампинг аяллын соёл, стандартыг сурталчилан таниулах, монгол гэрийг глампинг аяллын төгс сууц болгон хөгжүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

 

Баг

Гэр Глампинг төслийн баг бүрэлдэхүүнтэй танилцана уу
С.Сайханбаяр

С.Сайханбаяр

Төслийн удирдагч

С.Баярсайхан

С.Баярсайхан

Зохион бүтээгч

Д.Дэлгэрцоо

Д.Дэлгэрцоо

Оюуны өмчийн хуульч

Хүсэлт илгээх