Глампинг (Glamping) гэдэг нь Glamour, Camping гэсэн хоёр үгнээс бүтсэн, "гайхалтай, үзэсгэлэнтэй байгалд тав тухтай, тансаг аялах" гэсэн утгатай Англи үг юм.
Яг одоо бүртгүүлье
Glamping - тав тухтай, тансаг байгалийн аяллын талаар түрүүлж мэдээлэл авахыг хүсвэл та энд имэйл хаягаа бүртгүүлээрэй.Glamping -ийн талаар жаахан дэлгэрүүлье

Glamping нэрний учир
Glamping гэдэг нь glamour (дур булаам, тансаг) + camping (майхантай аялал, байгалд амрах) гэсэн 2 үгнээс бүтсэн үг нийлмэл үг юм.2015 онд Оксфордын толь бичигт албан ёсоор бүртгэгдэн орсон, “гайхалтай, үзэсгэлэнтэй байгалд тав тухтай, тансаг аялахыг” илэрхийлсэн Англи үг.
Товч утгаараа, уламжлалт аяллаас илүү тансаг, тав тухтай байр, байгууламж, сууцыг агуулсан байгалийн аяллын шинэ хэлбэрийг нэрлэсэн нэршил юм.
Түүхэн талаас нь судлаад үзвэл Монголчуудтай, нүүдэлчин ахуй амьдрал болон хийж байсан аян дайн, түүнийг дагасан нүүдлийн сууцтай холбоотойгоор Глампингийн түүхэн хөгжилтэй уялдсан мэдээлэл их байдаг.
Глампингийн 30 гаруй төрлүүд байдаг
Гэр, байшин, кабин, майхан, усан дээрх байшин, аяллын чиргүүл гэх мэт 30 гаруй төрлийн Глампинг сууцны төрлүүд байдаг. Эдгээр сууцны гол зорилго нь гайхалтай үзэсгэлэнтэй байгалд хаана ч тав тухтай байх тэр боломжийг олгоход чиглэдэг.Мөн хамгийн тансаг зэрэглэлийн амралтанд зориулсан таван одтой зочид буудлын бүхий л тав тухыг агуулсан маш онцгой шийдлүүд агуулсан, өөрийн гэсэн стандарттай байдаг.

Гэр Глампинг юу хийх вэ?
Гэр Глампинг компани нь Глампинг буюу тав тухтай, тансаг байгалийн аяллыг хөгжүүлэх зорилготой.Энэ зорилгын хүрээнд бид нүүдэлчин ахуй соёлд туршигдсан онцгой бүтээгдэхүүнийг орчин үеийн болгон хөгжүүлж дэлхийн зах зээлд танилцуулж байна.
Мөн Монголдоо Глампинг аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байна.