Глампинг (Glamping) гэдэг нь Glamour (дур булаам, тансаг), Camping (майхантай аялал, байгалд амрах) гэсэн хоёр үгнээс бүтсэн, "гайхалтай, үзэсгэлэнтэй байгалд тав тухтай, тансаг аялах" гэсэн утгатай Англи үг юм.  

2015 онд Оксфордын толь бичигт албан ёсоор бүртгэгдэн орсон, “гайхалтай, үзэсгэлэнтэй байгалд тав тухтай, тансаг аялахыг” илэрхийлсэн Англи үг.

Товч утгаараа, уламжлалт аяллаас илүү тансаг, тав тухтай байр, байгууламж, сууцыг агуулсан байгалийн аяллын шинэ хэлбэрийг нэрлэсэн нэршил юм.

Түүхэн талаас нь судлаад үзвэл Монголчуудтай, нүүдэлчин ахуй амьдрал болон хийж байсан аян дайн, түүнийг дагасан нүүдлийн сууцтай холбоотойгоор Глампингийн түүхэн хөгжилтэй уялдсан мэдээлэл их байдаг.