Аялал жуулчлалын  шинэ чиг хандлага Глампинг гэж юу вэ?

6-р зуун

Өнөө үед хамгийн алдартай глампингийн нэг төрөл бол “монгол гэр” юм. Нүүдэлчдийн ахуй амьдрал, түүнийг дагасан соёлд нийцсэн барих, буулгах, зөөвөрлөхөд хялбар, цаг агаарын тааламжгүй байдлыг тэсвэрлэх чадвартай маш сайн сууцыг тэд бүтээж чадсан.

МЭӨ 600 орчим жилийн тэртээ (одоогоос 3,000 орчим жилийн өмнө) Монголчууд анхны гэрийг бүтээсэн гэдэг. Байнга нүүдэллэж явдаг учир гэрийг барьж буулгахаас гадна тав тухтай байлгах тал дээр хөгжүүлж ирсэнээр өнөөг хүртэл нүүдлийн хамгийн төгс сууц болон хөгжсөөр ирсэн байна. 

Зургийг mnb.mn вэбсайтаас авав.

13-р зуун

Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хаан асар уудам нутгийг эрхшээж байсан учир томоохон аян дайн хийхдээ олон үхрээр чирж явдаг гэр тэргийг ашиглаж байсан. 

Зургийг originalyurts.com вэбсайтаас авав.

Монголын эзэнт гүрний нэр алдар түгэн дэлгэрэхийн сацуу үүнтэй зэрэгцэн монгол гэр болон гэр тэрэгний алдар нэр улам дэлгэрч, улмаар Зүүн Европ, Турк, Унгар, Румын зэрэг орнуудад ч мөн адил гэрийг өргөн хэрэглэх болсон. Энэ бүх түүхийн баримтуудаас харвал монгол гэр бол урт холын аялалд хэрэглэгдэж байсан хамгийн эртний бөгөөд түгээмэл сууц юм.

16, 17-р зуун

Шотланд

Шотландад Атоллын 3-р гүн Жон Стюарт хаан 5-р Жеймс Шотландын өндөрлөг газарт, мөн Их Британид анхны тансаг зуслан байгуулж, майхны дотоод заслыг өөрийн гараар хийсэн тансаг тавилга, гоёл чимэглэлээр дүүргэж байжээ.

Зургийг Wikipedia-с авав. 

Франц

1520 оны 6-р сарын 7-ноос 24-ний хооронд Балингем хотод дипломат дээд хэмжээний уулзалт болсон нь Английн хаан 8-р Генри, Францын хаан 1-р Францис нарын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд маш том тус болж байв. Энэхүү уулзалтыг хийхдээ улаан дарс, урсдаг усан оргилууруудаар хүрээлэгдсэн 2800 орчим майханг босгож байжээ.

Турк

Туркийн Османчууд мөн цэргийн ажиллагаа, байлдан дагуулал, баяр ёслол, султанууд өөрсдийн харьяат улс орнуудаар аялах зэрэг олон төрлийн арга хэмжээнд зориулж тансаг майхан барьдаг гэдгээрээ алдартай байна. 

Эзэн хааны майхнууд нь маш тансаг, хөдөлгөөнт, нүүдлийн сууцууд байв. Султан нэг майхандаа тухалж байгаад дараагийн газар очиход дараагийн майхныг барьчихсан хүлээж байдаг байсан байна. Францын археологич Антуан Галланд 17-р зууны сүүлчээр султаны майхнууд маш том байсан тул ачааг зургаан зуун тэмээ тээж явсан гэж бичсэн байдаг.

Зургийг Pinterest-с авав.

Профессор Нурхан Атасой Османы майхнуудыг дараах байдлаар дүрсэлжээ.

“Османы султануудын майхны дотор болон гадна талын гоёмсог чимэглэл нь захирагчдад тохирсон тансаг сууцыг бий болгожээ. Ёслолын үеэр майхнууд нь театрын гайхалтай орчинг бүрдүүлдэг байсан бөгөөд олон зууны турш эзэн хааны майхны цогцолборт болсон цайллага, үзэгчид, баяр ёслолыг дүрсэлсэн зургуудад тод дүрслэгдсэн үлдсэнийг бид харах боломжтой. Эзэн хааны асар майхнууд нь  баялаг чимэглэгдсэн бөгөөд ихэвчлэн цэцгийн хээтэй, янз бүрийн өнгөт даавуугаар эсвэл торго, металл утсаар төрөл бүрийн оёдлоор хатгамаллан хийдэг байв”. 

20-р зуун

20-р зууны эхэн үе хүртэл Африкийн сафари майхан нь Америк, Британийн чинээлэг аялагчдын дуртай сууц болсон. Ихэнхдээ эдгээр аяллыг нийгмийн дээд давхаргынхан  арслан, ирвэс, хирс, заан, одос зэрэг томоохон анд хүчээ сорих зорилгоор хийдэг байв.

Байнга бууж, сууж ан хийх хүсэлтэй аялагчдад сафари майхнууд нь тэдний дассан тав тухтай, тансаг хэрэглээг хангаж чадаж байсан юм.  Үүнд аяллын сууц төдийгүй цахилгаан үүсгүүр, эвхдэг ванн, оргилуун дарс гэх мэт олон зүйлийг багтаасан байжээ.

21р зуун

"Их Британийн Глампинг холбоо" 1990-ээд оны сүүлчээр байгуулагдсан нь дэлхий дахинд Глампинг үйлчилгээ, соёл илүүтэй хөгжих суурь тавигдаж эхэлсэн гэж үздэг. Орчин үеийн  тав тухтай, тансаг аялах шинэ арга буюу глампингийн хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмрийг Англичууд оруулж байна.

Google Trends-ийн мэдээлснээр 2007 оноос хүмүүс "Глампинг" гэсэн үгийг хайж эхэлсэн бөгөөд эдгээр хайлтуудын ихэнх нь Ирланд, Их Британиас ирсэн бөгөөд 2010 оноос Глампинг гэсэн хайлт илүү идэвхжиж эхэлсэн. 2013 он гэхэд Их Британид маш алдартай болсон бөгөөд 2014 оноос АНУ-д хүчтэй түгэж, аяллын шинэ чиг хандлага болон гарч ирсэн. 2016 он гэхэд "Глампинг" үг албан ёсоор Оксфордын толь бичигт нэмэгдэн орсон.

Google Trends-ийн зөвшөөрлөөр 2004 оноос өнөөг хүртэл дэлхийд "глампинг" гэдэг үгийн хайлт өссөнийг харуулсан дэлгэцийн агшин

Өнөөдөр глампинг илүү хөгжиж, гэр, майхан, байшин гэлтгүй глампингийн 30 гаруй төрлийн сууцнууд ашиглагдаж эхлээд байна. 

Дээр дурдсан Их Британиас гадна АНУ (Калифорниа, Техас, Нью-Йорк, Колорадо, Вашингтонд хамгийн том нь), Канад, Австрали, Шинэ Зеланд зэрэг дэлхийн өнцөг булан бүрт Глампингийн томоохон зах зээлүүд байдаг. Европ, Ази, Хойд Америкийн бусад хэсэг (Мексик), Төв Америк, Өмнөд Америкт харьцангуй хүчтэй хөгжиж эхлээд байна.

Калифорниа мужийн Санта Круз хотын Улаан модон дээр байрлах модон байшин.

Хүмүүс өдөр тутмын амьдралаас түр холдохыг хүсдэг ч хэт хол аялахыг хүсдэггүй. Автомашинаар очих боломжтой зайд амралтын өдрүүдээр аялахыг хүсдэг. Агаар салхинд байхыг хүсдэг ч тав тухгүй, эрс тэс уур амьсгалд байхыг хүсдэггүй байна. Ийнхүү глампинг хаана ч тав тухтай байх боломжийг санал болгодог тул хүмүүст маш таатай байдаг.

2018 оны 4-р сард Америкийн Глампингийн холбооны эхлэл тавигдаж, 2018 оны 11-р сард Калифорнид Глампингийн өргөн арга хэмжээ зохион байгуулагдсан нь энэ шинэ чиг хандлага дэлхий дахинаа хүчтэй түгэн дэлгэрэх үндэс суурийг тавьсан. 

Эх сурвалж: https://glampinghub.com/blog/history-of-glamping/