card

" ГэрТент "

(Глампинг майхан)
2023 оны 1-р улирлаас Монгол болон дэлхийн зах зээлд худалдаалагдаж эхэлнэ.
4 улирлын, бат бөх, тогтвортой хийцтэй, тохилог Глампинг майхан

4 улирлын, бат бөх, тогтвортой хийцтэй, тохилог Глампинг майхан

ГэрТент бол 3000 жилийн түүхтэй Монгол гэрийн бат бөх араг бүтцэд суурилсан хамгийн бат бөх, тохилог дөрвөн улирлын глампинг майхан. Монгол гэр болон орчин үеийн майхны хамгийн сайн шинж чанарууд ГэрТент-д бий. Монгол гэрийн дугуй хэлбэр болон бат бөх, тогтвортой хийц, орчин үеийн майхны барих болон зөөвөрлөхөд хялбар байдлыг бүрэн шингээж өгсөн. 

ГэрТент-г хоёр хүн 15-20 минутын дотор барина. Бид ГэрТент-г Монголын их тал нутгийн хүчтэй салхи, ширүүн бороо, их цасанд амжилттай туршсан.

Дизайны чиг хандлага

3000-аад жилийн түүхтэй Монгол гэр нь нүүдэлчин Монголчуудын хувьд амьдралын хэв маягт хамгийн зохицсон бат бэх “ухаалаг” сууц юм. Түүхийн туршид олон төрлийн гэр бий болсоноос бид отор, нүүдэлд ашигладаг хэлхээ тоонотой Монгол гэрээс санаа аван Монгол гэрийн барьж буулгахад хялбар, бат бөх, тохь тухтай байдлыг орчин үеийн майхны зөөж авч явахад авсаархан давуу талтай хослуулан технологийн дэвшил бүхий аяллын зориулалттай цоо шинэ бүтээгдэхүүн ГэрТент-ийг бүтээлээ. Олон улсад гэрийг ихэвчлэн Yurt гэж нэрлэдэг ч бид Ger гэсэн нэршлийг брэнд болгохоор зорьж бүтээгдэхүүнээ гэр майхан буюу GerTent хэмээн нэрлэсэн.

 

Товч түүх

Монгол гэрийн болон орчин үеийн майхны онцлог давуу талыг агуулсан аялал жуулчлалын цоо шинэ бүтээгдэхүүн болох GerTent-г та бүхэндээ танилцуулж байна. Монгол гэрийн дугуй хэлбэр болон бат бөх, тогтвортой хийц, орчин үеийн майхны барих болон зөөвөрлөхөд хялбар байдлыг бүрэн шингээж өгсөн, тохилог нүүдлийн сууцыг бид зохион бүтээсэн. 

Бид 2017 онд аялах үеэрээ хүчтэй аадар бороонд дайруулж, хүчтэй салхины улмаас майхан маань салхинд нурж унан ойрхон байх малчны  гэрт хонож, шуурга намжихыг хүлээхээс өөр аргагүй болсон. Монгол орон дөрвөн улиралтай, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Өргөн уудам тал нутаг ихтэй учраас хүчтэй салхи шуурга их болдог. Харин тэр талд байсан Монгол гэр нь тэр хүчтэй салхи, аадар бороонд ямар ч асуудалгүй байсан. Эндээс бид Монгол гэр шиг бат бөх, тогтвортой бүтэцтэй, тав тухтай, тохилог аяллын майхан бүтээхээр шийдсэн.

Гараар скетч зурав 

CAD дизайн гаргав

Эд ангиудыг гараар урлав 

ГэрТент-н анхны загварыг оёж эхлэв 

Гадуур бүрээсийг загварыг хийв

Эхний загвар бэлэн боллоо. Энэ нь 3м (9.8 ft) диаметртэй. 

Шанхайн үйлдвэрт хөнгөн цагаан эд ангиудыг хийлгэв. 

Тианжины үйлдвэрт эхний загварыг гаргав. 


ГэрТент-н эхний загварыг гаргаж дуусав. 

Зун, намрын туршилт хийв.

Өвлийн туршилт хийв.

Түр шоурүүм байгуулав. 

Монголд болон Хятадад бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн патент авав.

Олон нийтээс хөрөнгө оруулалт амжилттай босгов. 

(Бид 2022 он гэхэд бүтээгдэхүүнээ урьдчилсан захиалагч нартаа хүргэхээр ажиллаж байна)

Глампинг майхан ГэрТент 2023 оны 1 сараас Монгол болон олон улсад худалдаанд гарна. 

Давуу тал

  1. Одоо байгаа бат бөх монгол гэрийн архитектурын зураг төсөл дээр суурилан бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн
  2. Зөөвөрлөхөд хялбар болгосон. Ямар ч машинд багтах боломжтой.
  3. 15-20 минутын дотор барьж, 10-15 минутын дотор буулгана.
  4. Өвөл, хавар, зун, намар гэсэн 4 улиралд ашиглах боломжтой. 
  5. Ус, салхины туршилтыг амжилттай давсан.
  6. Дугуй хэлбэр нь агаарын оновчтой агааржуулалт, дулааныг жигд хуваарилах боломжийг олгодог.
  7. Модуляр буюу холбож барих бүтэцтэй 4 хаалгатай. Мөн үүдний өрөө холбож барих боломжтой. 
  8. ГэрТент болон унтлагын майхнуудыг хооронд нь холбох барих боломжтой.
Давуу тал

Онцлог

Хэрэглээ

ТА ГэрТентээ барих боломжтой:
  • Уулын орой дээр
  • Тал нутагт
  • Голын эрэг дээр
  • Говийн элсэнд, 
  • Үзэсгэлэнт байгалд 
  • Хашаандаа 
  • Амралтын зориулалтаар 
  • Уул уурхайн кэмпийн зориулалтаар гэх мэт олон хэлбэрээр ашиглах боломжтой. 
Хэрэглээ
Хэрэглэгчид

Хэрэглэгчид

  • Байгальд аялагчид / Гэр бүлийн аялагчид
  • Малчид, тариаланчид / Анчид / Загасчид
  • Уулын болон экстрим спортын тамирчид
  • Яаралтай тусламж, аврах үйлчилгээ
  • Аялал жуулчлалын компаниуд
  • Уул уурхайн компаниуд

НЭМЭЛТ ХЭРЭГЛЭЭ:

  • Аялал жуулчлалын бааз байгуулах
  • Уул уурхайн бааз барих
  • Анчид, загасчдын хоноглох байр
  • Олон найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ аялах 
  • Зуслангийн байшингийн хашаандаа 
  • Үзвэр үйлчилгээ, арга хэмжээнүүдэд
  • Гадна үзэсгэлэнгийн зориулалтаар ашиглах боломжтой

Бүтээгдэхүүний үзүүлэлт

  • Диаметр: 4 метр 
  • Хаалга: Үүдний хаалга 1,8 метр, бусад 4 хаалга 1 метр өндөртэй 
  • Ханын өндөр: 1.6 метр 
  • Тоононы өндөр: 2.3 метр 
  • Даавуу: Polycotton, 300гр/см, PU бүрээстэй, ус нэвтэрдэггүй, хөгц тэсвэртэй, галын хамгаалалттай. 
  • Шал: .540gsm ripstop PVC, ус нэвтэрдэггүй. Шаргал өнгөтэй. 
  • Тор: Хаалга, цонхонд 40 gsm
  • Гол тулгуур шон: диаметр нь 22 - 28 мм хөнгөн цагаан телескоп, 1.5мм зузаан.
  • Бусад тулгуур төмөр: Диаметр нь18 мм, 20 мм 6061 бэхжүүлсэн хөнгөн цагаан хоолой, 1,2 мм зузаан. Бүх араг бүтэц 20 кг.
  • Цонх: 2 хажуугийн цонх, орой дээрээ 2 салхивчтай, тортой.
  • Туслах хаалга: 3 ширхэг, цахилгаантай, торон хаалга. 1.6 м өндөр.
  • Урд хаалга: 1 ширхэг, цахилгаантай, торон хаалга. 1,8 м өндөр.
  • Оосор бүч: Φ 6 мм Nylon олс, 
  • Гадас: Φ 6мм ган, 23см урт, 30ш
  • Бүтээгдэхүүний хэмжээ: 400*400*230/160 см
  • Уутны хэмжээ: 125X40X40cm, 100X40X40cm (2 уут)
  • Жин: Ойролцоогоор. 45-50 кг +-
  • Багтаамж: 4 метр, 6-8 хүн багтах боломжтой
  • 4 улирлын загвар: Гал түлэх боломжтой.
  • Хаалга, цонх: Хаалга, цонх нь тортой, мөн SBS брэндийн цахилгаантай. 
  • Баталгаат хугацаа: 12 сар
  • Барих, буулгахад хялбар: 1-2 хүн 15-20 минутын дотор барих, 10-15 минутын дотор буулгах боломжтой. 

2 уутанд хуваасан

Металл болон даавуун эд ангиудыг 2 тусдаа уутанд хийж, зөөвөрлөхөд хялбар болгосон.

  • Металл хэсэг: 1,25*0,4*0,4 м /25 кг/ -
  • Даавуу болон бусад эд анги: 1*0,4*0,4 м /20кг/
  • Нийт жин 45кг
2 уутанд хуваасан
Дээвэр хэсэгтээ салхивчтай

Дээвэр хэсэгтээ салхивчтай

Уламжлалт Монгол гэртэй ижил салхивч тоононд нь гаргаж өгсөн. Ингэснээр халуунд агаар сэлгэхэд маш сайн болж өгсөн. 

Дотор унтлагын өрөө

Дотроо тусад нь унтлагын өрөө өлгөж болно. Ингэснээр илүү тав тухтай болсон. 

Дотор унтлагын өрөө
Үүдний өрөө

Үүдний өрөө

ГэрТентийн урд хаалганд үүдний өрөө залгаж болно

Үүдний өрөөнд зарим аяллын зүйлийг хадгалснаар үндсэн майхан маш тохилог цэвэрхэн болж өгдөг. Олон удаагийн аяллын туршилтаар энэ маш хэрэгтэй нь батлагдсан. 

Зуух

ГэрТент 4 улирлын майхан учир гал түлэх зуух ашиглаж боломжтой. 

Зуух

Аялаад, амраад, аз жаргалыг мэдэр

ГэрТент | Хаана ч тав тухтай

Хүсэлт илгээх